Каннын “Marche du Film”-д Монголын зургаан кино төслийг онцоллоо

Каннын олон улсын кино наадам энэ сарын 12-ноос 23-ныг хүртэл үргэлжилж байна. Тус наадмын хүрээнд зохион байгуулагддаг “Marche du Film” арга хэмжээнд Монголын Кино Урлагийн Зөвлөлийн төлөөлөл оролцож, дотоодын уран бүтээлчдийн зургаан бүтээлийг танилцуулжээ.

Дэлхийн кино салбарын томоохон зах зээлд Монголын бүтээлүүд оролцов

“Marche du Film” нь дэлхийн 140 орноос 15 мянга гаруй кино мэргэжилтэн оролцож, 4000 орчим кино болон төслийг танилцуулдаг олон улсын томоохон арга хэмжээ юм.

Энэ удаагийн арга хэмжээнд Монголын талаас баримтат кино, хүүхэлдэйн кино болон кино зохиолын төслүүдийг танилцуулсан байна.

Танилцуулсан зургаан бүтээл

Тодруулбал, дараах бүтээлүүдийг олон улсын кино салбарын төлөөлөгчдөд танилцуулжээ.

  • Найруулагч Б.Бадралмаагийн “Давс үүрсэн 40 жил” баримтат кино;
  • Продюсер Б.Тамирын “Жинжийгийн төрсөн өдөр”;
  • Продюсер Э.Тамирын “Цасхан” хүүхэлдэйн кино;
  • Продюсер Г.Түвшинсайханы “Тарвас” кино зохиол;
  • Продюсер Г.Мандахын “Шар хөвийн зэрэглээ” кино зохиол;
  • Продюсер З.Тэмүүжингийн “Шонхор” кино зохиол.

“Marche du Film” арга хэмжээ энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд кино болон уран бүтээлийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах, олон улсын зах зээлд бүтээлээ танилцуулах чухал боломж болдог.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу