Америкийн алдартай дуучин Кэти Перригийн “Lifetimes” аялан тоглолтын үеэр хийсэн концерт-кино дэлхий даяар кинотеатруудын дэлгэцнээ гарахаар боллоо. Энэ талаар Billboard сэтгүүлээс иш татан мэдээлэв.
Киноны нээлт 9-р сарын 2-нд болох бөгөөд IMAX форматаар ч мөн дэлгэцнээ гарах аж. Кино үзвэрийг АНУ, Их Британи, Ирланд, Итали, Бразил, Мексик, Герман, Франц, Австрали зэрэг нийт 70 гаруй оронд үзүүлэхээр төлөвлөөд байна. Киноны албан ёсны трэйлер хэдийнээ YouTube сүлжээнд байршжээ.
Аялан тоглолтын амжилт ба зураг авалтын онцлог
Уг кинонд Кэти Перригийн Парис хотын “Accor” аренад хийсэн хоёр удаагийн тоглолтын бичлэг багтсан байна. Киноны анхны нээлт өнгөрөгч 6-р сард “Tribeca” кино фестивалийн үеэр болсон бөгөөд дуучин бүсгүй өөрөө хүрэлцэн ирж, хэвлэлийнхний асуултод хариулж байв.
“Lifetimes” аялан тоглолт нь 2025 оны 4-р сард эхэлж, 12-р сард дууссан бөгөөд тасалбарын борлуулалтаас нийт 134 сая ам.доллар сувсарч байжээ. Агаар ба талбайн зураг авалтад зориулж нийт 60 тусдаа камер ашигласан байна.
“Энэхүү кино нь уламжлалт концертын киноны хязгаарыг давж, үзэгчдийг шоуны яг төвд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд тайзны дээгүүр, эргэн тойронд болон нэвтрэн гарах онцгой зураглалуудыг буулгасан.” — Киноны тайлбараас