Косүкэ Машияама Монголын жүдо бөхийн шигшээд багтсан уу

Японы жүдоч Косүкэ Машияама Монголын жүдо бөхийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан гэх мэдээлэл анхаарал татаж байна. Тэрээр сүүлийн хоёр жилийн хугацаанд чансаа олгох тэмцээнүүдэд оролцоогүй байсан юм.

Мэдээллээр Косүкэ Машияама ирэх аравдугаар сард болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын нэрийн өмнөөс оролцож магадгүй байна. Гэхдээ одоогоор Монголын жүдо бөхийн холбооноос “Баку-2026” ДАШТ-д оролцох жүдочдын нэрсийг албан ёсоор зарлаагүй байгаа аж.

Өдгөө 27 настай Косүкэ Машияама өмнө нь олон улсын томоохон тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж байсан тамирчин юм. Тэрээр 2021 оны Бакугийн “Их Дуулга” болон 2022 оны Токиогийн “Их Дуулга” тэмцээнд түрүүлж байжээ.

Харин түүний хувьд 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоноос хойш ямар нэгэн тэмцээнд барилдаагүй байна. Тиймээс Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан гэх мэдээлэл нь жүдо сонирхогчдын дунд сонирхол, хүлээлт үүсгээд байна.

Хэрэв Косүкэ Машияама Монголын нэрийн өмнөөс “Баку-2026”-д оролцох нь батлагдвал энэ нь Монголын жүдо бөхийн шигшээ багийн хувьд анхаарал татахуйц шинэчлэл болох юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу