The MongolZ баг “1w Private Club Season 2” тэмцээний Grand Final шатны эрхийн төлөө BIG багтай хийсэн тоглолтоо амжилттай дуусгаж, тэмцээний хамгийн шийдвэрлэх шатанд шалгарлаа.
BIG-ийн эсрэг хийсэн энэ тоглолт Монголын багийн хувьд аваргын төлөө өрсөлдөх эсэхийг шийдэх чухал тулаан байсан бөгөөд The MongolZ шаардлагатай үр дүнгээ авч, Grand Final-д тоглох эрхээ баталгаажуулсан байна.
Ингэснээр The MongolZ “1w Private Club Season 2” тэмцээний аваргын төлөө PARIVISION багтай тоглохоор боллоо.
Grand Final тоглолт өнөөдөр буюу аравдугаар сарын 22-ны 23:00 цагт эхлэх бөгөөд The MongolZ тэмцээнийг цомтой өндөрлүүлэхийн төлөө талбайд гарна.
BIG-ийн эсрэг авсан энэхүү ялалт нь багийг тэмцээний хамгийн сүүлийн шатанд хүргээд зогсохгүй, шийдвэрлэх тоглолтуудад өрсөлдөх чадвараа дахин харуулсан үр дүн боллоо.
The MongolZ олон улсын цахим спортын тэмцээнүүдэд Монголыг төлөөлөн тоглож байгаа бөгөөд багийн ивээн тэтгэгчээр 1xBet ажиллаж байна.
Одоо Монголын цахим спортын фэнүүдийн анхаарал PARIVISION-ийн эсрэг хийх Grand Final-д төвлөрч байна. The MongolZ аваргын төлөөх тулаанаа аравдугаар сарын 22-ны 23:00 цагт эхлүүлнэ.
За одоо ганцхан тоглолт үлдлээ, хичээгээрэй залуусаа
MongolZ үнэхээр монголчуудын бахархал болж байна аа