Apple компанийн анхны эвхэгддэг ухаалаг утас хэмээн танилцуулсан iPhone Duo аравдугаар сарын 23-наас худалдаанд гарч эхэлсэн талаар эх сурвалж мэдээлжээ.
Шинэ төхөөрөмжийн борлуулалт Apple-ийн шинэ гүйцэтгэх захирал John Ternus-ийн хувьд томоохон сорилтуудын нэг болж магадгүй байна. Тэр есдүгээр сард албан тушаалаа хүлээн авснаас хойш долоо хоног хүрэхгүй хугацааны дараа iPhone Duo-г олон нийтэд танилцуулсан гэж мэдээлсэн байна.
Эвхэгддэг утасны зах зээлд Apple нэгдэв
2019 оноос хойш эвхэгддэг ухаалаг утасны зах зээлд Samsung болон Huawei голлох байр суурь эзэлж ирсэн. Харин iPhone Duo худалдаанд гарснаар Apple энэ ангилалд томоохон шинэ өрсөлдөгч болон орж ирж байна.
iPhone Duo-гийн урьдчилсан захиалга аравдугаар сарын 16-нд нээгдсэн бөгөөд захиалга эхэлснээс хэдхэн минутын дотор хүргэлтийн хугацаа 2027 оны нэгдүгээр сарын сүүл хүртэл сунгагдах хэмжээний эрэлт бий болсон гэж эх сурвалж мэдээлжээ.
Apple хэрэглэгчдийн сонирхлыг “гайхалтай өндөр” гэж тодорхойлсон байна.
Шинэ төхөөрөмжийг худалдаанд гаргасан эхний хотуудын нэг Sydney-д Apple-ийн дэлгүүр нээгдэхээс өмнө урт дараалал үүссэн аж.
48 настай Simon Krishnan 512 GB багтаамжтай iPhone Duo-г 2,734 ам.доллароор худалдан авсан байна.
Тэр:
“Маш үнэтэй болохоор миний хувьд тансаг хэрэглээний чанартай бараа болж байна. Гэхдээ амьдрал богино шүү дээ”
хэмээн ярьжээ.
iPhone Duo-г хэрэглэгчид хэрхэн хүлээн авах нь Apple-ийн эвхэгддэг төхөөрөмжийн зах зээл дэх цаашдын байр суурийг тодорхойлох гол хүчин зүйлсийн нэг болох төлөвтэй байна.