Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт наймдугаар сарын 15-наас эхэлнэ
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон олон улсын COP-17 хурлын зохион байгуулалттай холбоотойгоор нийслэлд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт маргаашаас хэрэгжиж эхэлнэ.
Тодруулбал, наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд тухайн өдрийн хуваарийн дагуу тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцох юм.
Зохицуулалт төвийн зургаан дүүрэгт үйлчилнэ
Энэ удаагийн хязгаарлалт нь тодорхой бүсээр хязгаарлагдахгүй. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд үйлчлэхээр зохицуулжээ.
Иймээс жолооч нар тухайн өдрийн хуваариа урьдчилан шалгаж, хөдөлгөөнд оролцох эсэхээ төлөвлөх шаардлагатай байна.
Сондгой дугаартай автомашины явах өдрүүд
Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашинууд дараах өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцоно.
- 08-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31
- 09-р сарын 3, 5, 7, 9, 11
Маргааш буюу наймдугаар сарын 15-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцох юм.
Тэгш дугаартай автомашины явах өдрүүд
Харин улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашинууд дараах өдрүүдэд хөдөлгөөнд оролцоно.
- 08-р сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30
- 09-р сарын 2, 4, 6, 8, 10, 12
Энэхүү зохицуулалт нь өглөөний 07:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл үргэлжлэх тул тухайн цагийн дотор дугаарын хязгаарлалт үйлчилнэ.
Хязгаарлалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтад зарим төрлийн тээврийн хэрэгсэл хамаарахгүй. Үүнд:
- Цахилгаан тэжээлийн буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл
- Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл
- Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй тээврийн хэрэгсэл
- Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээний машин
- Дипломат байгууллага болон гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх тээврийн хэрэгсэл
- Нийтийн тээвэр
- Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ
- Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр
- Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл
Жолооч нар хуваариа анхаарах шаардлагатай
Хязгаарлалт нэг сар орчим хугацаанд хэрэгжих тул иргэд хөдөлгөөнд оролцох өдрөө урьдчилан тооцоолж, ажил, сургууль, өдөр тутмын зорчих маршрутаа төлөвлөх хэрэгтэй байна.
Тэгш, сондгой дугаарын зохицуулалт нь хичээлийн шинэ жилийн өмнөх хөдөлгөөний ачааллыг бууруулах, мөн COP-17 хурлын үеийн зохион байгуулалтыг дэмжих зорилготой юм.
Түгжрэлийг ингэж зохицуулах хэцүү ч гэсэн ядаж нэг өдөр замаа чөлөөтэй хармаар л байна
Миний дугаар тэгш болохоор маргааш автобусанд суухаас өөр аргагүй боллоо доо