Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Ойрын өдрүүдэд зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, наймдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Борооны бүс ба хугацаа:

  • 8-р сарын 12-нд: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар
  • 8-р сарын 13-нд: Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр
  • 8-р сарын 14-нд: Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар
  • 8-р сарын 15-нд: Нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Агаарын температур ба салхи:

  • Салхи: Ихэнх хугацаанд 5–10 м/с байна. Борооны өмнө түр зуур ширүүснэ.
  • Шөнөдөө: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +3…+8°C, Их нууруудын хотгор, говийн өмнөд хэсгээр +15…+20°C, бусад нутгаар +9…+14°C байна.
  • Өдөртөө: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +20…+25°C, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30…+35°C, бусад нутгаар +25…+30°C дулаан байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу