Монголын археологи, угсаатны үндэсний музейг 2027 онд ашиглалтад оруулна

Монголын үндэсний биет болон биет бус өвийг судлах, хадгалах, сурталчлах зорилготой “Монголын археологи, угсаатны үндэсний музей”-г Төв аймгийн Зуунмод хотод байгуулж, ирэх онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Тус музейг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны захиалгаар бүтээн байгуулж байгаа бөгөөд ашиглалтад орсноор олон улсын түвшний шаардлага хангасан барилга байгууламж, сэргээн засварлах болон судлан шинжлэх лабораторитой болох юм.

Ингэснээр археологи, палеонтологи, угсаатны судалгааны орчин мэдэгдэхүйц сайжрахаас гадна боловсрол, шинжлэх ухаан, танин мэдэхүйн чиглэлд нээлттэй, олон талт орон зай бий болох ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн энэ бүтээн байгуулалт нь орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахуйц томоохон төсөл болж байгаагаараа онцлог юм.

Энэхүү музей, лаборатори нь орон нутагт хэрэгжиж буй үндэсний хэмжээний соёлын өвийн томоохон бүтээн байгуулалт бөгөөд төлөвлөгөөний дагуу 2027 оны эхний хагас жилд ашиглалтад оруулахаар зорьж байна. Одоогийн байдлаар ажлын явц 80 гаруй хувьтай хэрэгжиж байгаа аж.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу