Монголын гурван бөх мастеруудын дэлхийн аварга боллоо

Йордан Улсын Амман хотод үргэлжилж буй сонгомол болон чөлөөт бөхийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцож байна.

Чөлөөт бөхийн төрөлд Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “D” ангилалд тус тус түрүүлж, дэлхийн аваргын алтан медаль хүртжээ.

“D” ангилалд гурван алт хүртэв

Монголын тамирчдын амжилтыг ангиллаар нь танилцуулбал:

  • 62 кг: Б.Батнамсан — алт
  • 78 кг: Д.Ганбат — алт
  • 88 кг: Н.Баярмагнай — алт

Ингэснээр Монголын баг “D” ангиллаас гурван дэлхийн аваргатай болов.

“C” ангилалд хоёр мөнгө, нэг хүрэл медаль

“C” ангилалд Монголын гурван бөх медаль хүртсэн байна.

  • 78 кг: Н.Ганхуяг — мөнгө
  • 100 кг: Ш.Энхбаяр — хүрэл
  • 130 кг: А.Алтанхуяг — мөнгө

Ийнхүү мастеруудын ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөлд Монголын тамирчдын медалийн буухиа үргэлжилж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу