Монголын хоккейчид Азийн цомд гялалзаж, хүрэл медаль хүртлээ

Бишкект болсон тэмцээнээс Монголын баг медальтай ирнэ

Кыргызстан улсын нийслэл Бишкек хотноо шайбтай хоккейн өсвөр үеийнхний Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 4-ний хооронд зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Монгол Улсын өсвөрийн шигшээ баг дасгалжуулагч Б.Зориг болон зөвлөх, гавьяат дасгалжуулагч А.Мэргэн нарын удирдлага дор оролцож, хүрэл медаль хүртсэн байна.

Монголын баг хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод Индонезийн шигшээ багийг 7:2 харьцаатай буулган авч, шагналын тавцанд гарлаа.

Энэ нь манай хоккейчдын хувьд Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж буй хоёр дахь медаль юм. Өмнө нь Монголын баг 2023 онд мөнгөн медаль хүртэж байжээ.

Гантулгын Тэргэл тэмцээний шилдэг хаалгачаар шалгарлаа

Тэмцээний үеэр Монголын шигшээ баг зөвхөн багийн амжилтаараа бус, хувь тоглогчийн үзүүлэлтээрээ ч онцгойрсон байна.

Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний “Шилдэг хаалгач”-аар Монголын шигшээ багийн хаалгач Гантулгын Тэргэл шалгарчээ. Энэ нь манай багийн хамгаалалт, хаалгачийн тоглолт тэмцээний турш өндөр түвшинд байсныг харуулсан үнэлгээ болов.

Ийнхүү Монголын өсвөрийн хоккейчид Азийн тавцанд дахин амжилт үзүүлж, эх орондоо хүрэл медальтай буцахаар боллоо.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу