mzinho мөрөөдлийн багт нэгдлээ: s1mple-тэй хамт тоглоно гэж төсөөлөө ч үгүй

Цахим спортын CS2 төрлийн “BC.Game” баг бүрэлдэхүүнээ шинэчилж дууслаа. Тус баг энэ удаад “The MongolZ”-ийн тоглогч Аюуш “mzinho” Батболдыг эгнээндээ нэгтгэснээр шинэ бүрэлдэхүүнээ бүрдүүлсэн байна.

“BC.Game” бүрэлдэхүүнээ хүчтэй шинэчиллээ

“BC.Game” баг зургаадугаар сарын 24-нд Монголын тоглогч Азбаяр “Senzu” Мөнхболдыг худалдан авч, бүрэлдэхүүндээ нэгтгэснээ зарлаж байсан.

Үүний дараа Данийн туршлагатай тоглогч Эмиль “Magisk” Рейфийг авч, багийн ахлагчаар томилсон юм. Харин одоо “The MongolZ”-ийн Аюуш “mzinho” Батболдыг авснаар багийн шинэ бүтэц бүрэн болсон байна.

mzinho багийн зорилгод чухал нөлөөтэй

“BC.Game”-ийн хувьд mzinho-г авснаар 2026 оны сүүл гэхэд дэлхийн чансааны шилдэг тавд багтах зорилго тавьж байгаа аж.

Монгол тоглогчдын олон улсын үнэлгээ өсөж буй энэ үед “The MongolZ”-ийн гишүүд дэлхийн томоохон багуудын анхааралд орж байгаа нь Монголын CS2-ийн түвшин улам дээшилж буйг харуулж байна.

mzinho-гийн өмнөх баг болох “The MongolZ” нь Монголын цахим спортын хамгийн амжилттай багуудын нэг бөгөөд тус багийг 1xBet Монгол ивээн тэтгэдэг.

“BC.Game”-ийн шинэ бүрэлдэхүүн

“BC.Game” багийн шинэ бүрэлдэхүүн дараах тоглогчдоос бүрдэж байна.

  • Эмиль “Magisk” Рейф;
  • Денис “electroNic” Шарипов;
  • Александр “s1mple” Костылев;
  • Азбаяр “Senzu” Мөнхболд;
  • Аюуш “mzinho” Батболд;
  • Виктор “TaZ” Войтас — дасгалжуулагч.

mzinho s1mple-тэй хамт тоглохдоо итгэхгүй байна

Аюуш “mzinho” Батболд шинэ багтаа нэгдсэн сэтгэгдлээ хуваалцахдаа дэлхийн CS-ийн домог болсон Александр “s1mple” Костылевтой хамт тоглох гэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлжээ.

Тэрээр “Александр “s1mple” Костылев бол Бүх цаг үеийн хамгийн агуу тоглогч. Хэзээ нэгэн цагт түүнтэй хамт тоглоно гэж бодож ч байсангүй. Senzu, S1mple хоёр намайг энэ багт ирэхэд нөлөөлсөн” гэжээ.

Шинэ бүрэлдэхүүний анхны сорилт Финландад болно

“BC.Game” баг долоодугаар сарын сүүлээр Финландад зохион байгуулагдах “Elisa Esports BreakOut Series 1” тэмцээнд оролцохоор төлөвлөжээ.

Энэ тэмцээн нь mzinho, Senzu нар шинэ багтайгаа олон улсын тавцанд хэрхэн зохицож тоглохыг харуулах эхний томоохон сорилт болох юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу