Н.Учрал Ерөнхий сайдын тамгаа гардан авлаа

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Н.Учрал Засгийн газрын тамгаа албан ёсоор гардан авлаа.

Тамга хүлээлцэх үеэр 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар төрийн бодлогын чухал баримт бичгүүдийг шилжүүлэн өгсөн байна. Тэрбээр газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх, иргэн бүрд тэгш хүртээх, сангийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж буй зөвлөлдөх санал асуулгын материалыг танилцуулж хүлээлгэн өгчээ.

Бодлогын баримтуудыг шилжүүлэв

Мөн стратегийн орд эзэмшигчидтэй хийж буй хэлэлцээ, “Шинэ итгэл–эрс шинэтгэл” 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэл, Оюутолгойн хэлэлцээтэй холбоотой баримтуудыг шинэ Ерөнхий сайдад өгсөн байна.

Түүнчлэн олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй шатахууны үнийн савлагааг тогтворжуулах зорилгоор ОХУ-ын Засгийн газарт тавьсан хүсэлтийн талаар мэдээлэл өгч, ойрын хугацаанд хариу шийдвэр гарахаар байгааг дурджээ.

Шинэ Ерөнхий сайдын байр суурь

Ерөнхий сайд Н.Учрал өмнөх Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажлуудыг онцлон, эдийн засгийг сэргээх, экспортыг нэмэгдүүлэх, баялгийн сангийн эрх зүйн орчныг идэвхжүүлэх чиглэлд гаргасан үр дүнд талархал илэрхийлсэн байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу