Наадмын хуушуур 4000 төгрөг болжээ: Төв цэнгэлдэхийн үнэ олны анхаарал татав

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадам үргэлжилж байна.

Төв цэнгэлдэхэд хуушуур 4000 төгрөгөөр зарагдаж байна

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн дэх хоолны цэгүүдэд наадмын хуушуур 4000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

Наадамчин олны хамгийн их сонирхдог хүнсний нэг болох хуушуурын үнэ ийнхүү өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна.

Өнгөрсөн жил 3000-3500 төгрөгийн үнэтэй байжээ

Өнгөрсөн оны Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна байрласан хоолны асруудад хуушуур 3000-3500 төгрөгөөр худалдаалагдаж байсан юм.

Харин энэ жил нэг ширхэг хуушуурын үнэ 4000 төгрөг болж нэмэгдсэн нь баярын өдрүүдийн хүнсний үнэ, худалдааны нөхцөлтэй холбоотойгоор олны анхаарал татаж байна.

Шорлог 35000-38000 төгрөгийн үнэтэй байна

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоолны асрууд наадамчин олонд зөвхөн хуушуураар бус, шорлогоор мөн үйлчилж байна.

Шорлогийн үнэ порц болон хачраасаа хамааран 35000-38000 төгрөгийн хооронд байгаа аж.

Наадамчин олны сонголт хэвээр байна

Хуушуур бол Үндэсний их баяр наадмын салшгүй амт, наадамчин олны заавал амталдаг хоолны нэг билээ.

Үнэ өссөн ч Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоолны асруудад хуушуур, шорлог зэрэг баярын хоолнууд эрэлттэй хэвээр байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу