НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17) энэ оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Байгаль орчны салбарынхны дуу хоолойг дэлхий дахинд хүргэдэг хамгийн том индэр болох тус хуралд одоогоор 190 орчим орны 2,000 гаруй зочин, төлөөлөгч хүрэлцэн ирэхээр албан ёсоор бүртгүүлээд байна.
Бага хурлын ач холбогдол ба хүлээгдэж буй үр дүн
Энэхүү олон улсын өндөр түвшний арга хэмжээ нь Монгол Улсын хувьд дараах стратегийн чухал ач холбогдолтой юм:
- Олон улсын хамтын ажиллагаа: СОР17 бага хурал нь Монгол Улсын олон улсын хамтын ажиллагааг байгаль орчин, экологийн чиглэлд цоо шинэ шатанд гаргах таатай боломж болно.
- Сайн туршлагаа танилцуулах: Цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах, тогтвортой газрын менежментийг хөгжүүлэх чиглэлээр дотооддоо хэрэгжүүлж буй бодлого, санаачилга, туршлагаа дэлхий нийтэд хуваалцах индэр болно.
- Ногоон хөгжлийн бодлогын уялдаа: Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ногоон хөгжлийн бодлого, зорилтуудыг олон улсын чиг хандлага, түвшинтэй уялдуулан бататгах гол алхам болох юм.