Засгийн газраас шатахууны нийлүүлэлтийг тогтворжуулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлуудын хүрээнд ОХУ-аас шатахуун тасралтгүй импортолж байна. Өнөөдөр буюу наймдугаар сарын 11-ний өдөр нийт долоон вагон буюу 420 тонн Аи-92 автобензин орж ирэн агуулахуудад буулгалаа.
Шатахуун буулгасан байршил: толгойт өртөө – 6 вагон, дархан өртөө – 1 вагон.
Шатахуун олголтод хэрэгжиж буй түр зохицуулалт:
Шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгож, ачааллыг бууруулах зорилгоор дараах түр зохицуулалтыг мөрдөж байгаа юм:
- Автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгой хуваарийн дагуу шатахуун олгох
- Нэг автомашинд нэг удаадаа 50 мянган төгрөг хүртэлх шатахуун олгох
- Саванд шатахуун хийж олгохгүй байх