Онцгой байдлын алба хаагчдын мөнгөн урамшууллыг нэмэгдүүллээ

Шинэ журам батлагдаж, урамшууллын хувь өсөв

Монгол Улсын Шадар сайд болон Сангийн сайдын 2026 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 68/А62 дугаар тушаалаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгох мөнгөн урамшууллын журмыг шинэчлэн баталлаа. Энэхүү шийдвэрийг Гамшгаас хамгаалах тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн гаргасан байна.

Шинэ журамд эрсдэл өндөр нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад олгох урамшууллын хэмжээг тодорхой нэмэгдүүлжээ. Тухайлбал, аюулт үзэгдэл, ослын голомтод хүний амь аварсан тохиолдолд аварсан хүний тооноос хамааран 85 хувь хүртэл урамшуулал олгох, буцалтгүй нэрвэгдэгч гарсан нөхцөлд 105 хувийн урамшуулал олгохоор тусгасан байна.

Мөн гамшгийн бүсэд агаараас шүхэр болон десантаар буусан аврагчдад буулт тутамд 44 хувь, гал түймэр, ус болон газрын гүнд тусгай хувцастай үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд 15 хувийн нэмэгдэл урамшуулал олгохоор заажээ.

Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилготой

Энэхүү журам хэрэгжсэнээр алба хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах, ажлын тогтвортой байдлыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид жилд дунджаар 4400 гаруй дуудлагаар ажиллаж, гал түймэр унтраах, эрэн хайх, аврах ажиллагаа явуулан 5300 хүний амь, 233 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу