PGL Masters Bucharest 2026: Түрүүлэх магадлалтай топ 5 баг

10 сарын 24-нөөс 31-ний өдрүүдэд Румыны нийслэл Бухарест хотод CS2-ын шилдэг 16 баг PGL Studio-д цугларан, 1,250,000 ам.долларын шагнал ба багийн бонусын төлөө өрсөлдөх гэж байна. Өнөөдрийн нийтлэлээр 1xBet Монголын цахим спортын шинжээчдийн зүгээс тус тэмцээний гол фаворитуудыг хэрхэн дүгнэснийг хүргэж байна.

Team Vitality

Зуны томоохон тэмцээнүүд болох IEM Cologne Major 2026 болон Esports World Cup 2026-д хагас шигшээд хүрч чадалгүй мултарсны дараа зарим шинжээчид Францын багийг энэ оныг амжилттай дуусгах боломжгүй хэмээн дүгнэж байв. Гэвч багийн ахлагч apEX болон дэлхийн шилдэг AWPer ZywOo нар хүчтэй эргэн ирэлт хийж, StarLadder StarSeries Fall 2026 болон ESL Pro League Season 24 тэмцээнүүдэд дараалан түрүүлсэн юм.

Аав болох гэж буй ахлагч apEX-ээ түр чөлөөлөн jL-ээр орлуулан тоглож байгаа ч Team Vitality аварга авах гол баг хэвээр байна. Өвлийн Мажорын өмнө тэд формдоо бүрэн орж байгаа нь тодорхой бөгөөд ахлагчдаа зориулж энэхүү цомыг өргөхийн төлөө хамаг хүчээ дайчлах нь лавтай.

Team Spirit

Зуны төгсгөл, намрын эхээр Spirit баг Vitality-гийн уналтыг овжин ашиглаж, Esports World Cup 2026 болон BLAST Open Porto 2026 тэмцээнүүдэд дараалан түрүүлсэн. Гэвч үүний дараа туршлага дутаж буй IGL magixx, тоглолт нь тогтворгүй байгаа AWPer sh1ro болон итгэл суларсан рифлер zont1x, tN1R нарт чиглэсэн шүүмжлэлүүд өрнөж, тэдний замаар саад бэрхшээл тулгарсан юм.

Гэсэн хэдий ч Spirit-д “донкийн хүчин зүйл” бий. Залуу од donk ганцаараа нэг үе, нэг мап, цаашлаад бүхэл бүтэн тоглолтын хувь заяаг эргүүлэх чадвартай. Багийн нөхөд нь багахан дэмжлэг үзүүлэхэд л тэд ямар ч өрсөлдөгчийг сөрөн зогсож, аль ч тэмцээнд түрүүлэх боломжтой. donk үргэлж шилдэг формоо үзүүлж чаддаг тул PGL Masters Bucharest 2026-д тэдний амжилт бусад тоглогчдынх нь тоглолтоос шууд хамаарна.

The MongolZ

Жилийн өмнө The MongolZ 1xBet дэлхийн чансааг тэргүүлж байсан ч одоо бүрэлдэхүүнээ шинэчлэх шилжилтийн үе дээрээ явж байна. Хэдий тийм ч тэд Азийн Valve Regional Standings (VRS) чансаанд тэргүүлэгчдийн эгнээнд хэвээр байгаа тул PGL Major Singapore 2026-д урилгаар оролцох өндөр боломжтой байгаа юм.

Тэдний хувьд ирэх тэмцээний гол зорилго нь шинээр нэгдсэн Г.Есөнтөмөр “nin9”-ийг багийн тоглолтод хурдан дасгах явдал байх болно. Хэдий тэр 2018 онд одоогийн дасгалжуулагч maaRaa-тай хамт The MongolZ-д тоглож байсан ч одоогийн бүрэлдэхүүний тактик, уур амьсгалд дасан зохицоход багагүй хугацаа шаардлагатай.

Бухарестыг зорихоос өмнө манай баг арай жижиг зэрэглэлийн 1win Private Club Season 2 тэмцээнд өрсөлдөх тул шинэчлэгдсэн бүрэлдэхүүндээ гар нийлж, ойлголцлоо гүнзгийрүүлэх сайн боломж гарна. Түүнчлэн, бусад багуудын хувьд одоогийн The MongolZ-ийн тоглолтын арга барил үл мэдэгдэх тул тэдний давуу тал болох бөгөөд оноолт таарвал ямар ч өрсөлдөгчийг хожиж, тэмцээнд түрүүлэхийг ч үгүйсгэхгүй.

NAVI

Нэгэн цагт домог болж байсан NAVI сүүлийн саруудад огцом уналтад орж, IEM Cologne Major 2026-ийн плей-оффт ч шалгарч чадсангүй. Хамгийн сүүлд хавар IEM Atlanta 2026-д түрүүлж байсан тэдний хувьд “Ялахын тулд төрсөн” биш “Ялагдахын тулд төрсөн” баг боллоо хэмээн яригдах дээрээ тулаад байна.

Байдал бүр дордож, VRS чансаа нь хэтэрхий доошилсноор NAVI түүхэндээ анх удаа Мажорыг өнжих эрсдэлд орлоо. Рифлер b1t-ийг Falcons баг руу шилжиж магадгүй гэх яриа гарч, тэрээр багийн үргэлжилсэн ялагдалд сэтгэл дундуур байгаа бөгөөд үлдсэн бүрэлдэхүүн задарч магадгүй гэсэн таамаглалууд өрнөж байна.

Тэгвэл NAVI яагаад шилдэг 5 фаворитын тоонд орсон бэ? Тэдний хувьд бүх зүйл хутганы ирэн дээр байгаа энэ үед тоглогчдын сэтгэл зүй, идэвх зүтгэл хамгийн дээд цэгтээ хүрэх бөгөөд сэтгэлийн хат, ялах гэсэн асар их эрмэлзлээрээ өөрсдөөс нь хүчтэй өрсөлдөгчдийг ч буулган авах чадвартай юм.

Aurora Gaming

Энэхүү жагсаалтын сүүлийн байранд ESL Pro League Season 24-ийн финалд үлдсэн MOUZ эсвэл IEM Cologne Major 2026-ийн аман хүзүү FURIA багууд орох боломжтой байв. Гэвч Aurora Gaming сүүлийн тэмцээнүүдэд онцгой сэргэлттэй байгаа бөгөөд багт Jimpphat болон kyxsan нар нэгдсэнээс хойш Турк цөмтэй тус баг огцом ахиц гаргаад байна.

ESL Pro League Season 24-ийн хэсгийн шатанд Aurora баг FURIA-г буулган авч, улмаар гуравдугаар байрын төлөөх тоглолтод Team Spirit-ийг хожсон юм. Хэрэв тэд энэ эрчээ хадгалж чадвал PGL Masters Bucharest 2026-ийн аваргын төлөө тууштай өрсөлдөх бүрэн боломжтой.

Сингапурын Мажорын урилга тараагдахаас өмнөх сүүлчийн 1-р зэрэглэлийн тэмцээнийг сонирхон шалгаруулж, хайртай багаа 1xBet-тэй хамт дэмжээрэй!

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу