Польш дайны ирмэгт тулж ирснээ анхаарууллаа

2025 оны есдүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө ОХУ-ын нисгэгчгүй онгоцууд Польшийн агаарын орон зайд нэвтэрсэн нь тус улсыг хариу арга хэмжээ авч, дроныг буудаж устгахад хүргэв. Ингэснээр Украинд дайн эхэлснээс хойш зэвсэг хэрэглэсэн НАТО-гийн анхны гишүүн орон Польш болж байна.

Ерөнхий сайдын мэдэгдэл

Польшийн Ерөнхий сайд Доналд Туск 2025 оны есдүгээр сарын 10-нд парламентдаа үг хэлэхдээ:
“Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш манай улс зэвсэгт мөргөлдөөнд хамгийн ойртож ирсэн тохиолдол энэ. Бид дайны ирмэг дээр байна гэж хэлэх ямар ч шалтгаан надад байхгүй. Гэхдээ тодорхой шугам аль хэдийн давсан, нөхцөл байдал өмнөхөөс илүү аюултай боллоо” хэмээн онцоллоо.

Москва, Варшавын байр суурь

  • ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэлдээ дронууд Польшийн агаарын хилд нэвтрээгүй, Польшийг зориуд онилоогүй гэж тайлбарлав.
  • Харин Польшийн Шадар сайд, Гадаад хэргийн сайд Радослав Сикорски энэ мэдэгдлийг үгүйсгэн, Орос талын мэдээллийг худал гэж мэдэгдэв.

Тэрбээр мөн: “АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын энх тайвныг тогтоох гэсэн хүчин чармайлтыг Кремль дахиад л доромжиллоо” гэж цохон тэмдэглэв.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу