Boyzone-ийн алдарт дуучин Монголын үзэгчидтэй уулзана
90-ээд оноос дэлхийн поп хөгжмийн ертөнцөд нэрээ тамгалсан Boyzone хамтлагийн гишүүн Ronan Keating анх удаа Монголд дуулахаар болжээ. Тэрээр энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох KHARKHORUM visual art & music festival-д оролцохоор ирэх юм.
Boyzone хамтлаг дэлхий даяар 45 сая гаруй цомог борлуулсан бөгөөд Ronan Keating-ийн хоолой олон сая сонсогчдод танил хэвээр байна.
“When You Say Nothing at All” Монголын тайзнаа эгшиглэх үү
Ronan Keating-ийг олон хүн Notting Hill киноны “When You Say Nothing at All” дуугаар нь сайн мэддэг. Түүний бие даасан карьерын онцлох бүтээлүүд болох “Life Is a Rollercoaster”, “If Tomorrow Never Comes” зэрэг дуунууд ч олон улсын сонсогчдын дунд алдартай.
Дуучин хөгжмийн тайзнаас гадна “The X Factor”, “The Voice Australia” зэрэг томоохон шоуны шүүгчээр ажиллаж, радио хөтлөгч, жүжигчний хувиар ч өөрийн байр суурийг бий болгосон уран бүтээлч юм.
KHARKHORUM festival энэ жил илүү өргөн хүрээтэй болно
KHARKHORUM visual art & music festival сүүлийн гурван жилд хөгжим, дүрслэх урлаг, инновацыг нэг орон зайд нэгтгэсэн залуу үеийн томоохон арга хэмжээ болон хөгжсөн.
Энэ жилээс фестиваль зөвхөн хоёр өдрийн тоглолтоор хязгаарлагдахгүй, соёл урлаг болон нийгэмд урт хугацаанд үлдэх бодит үнэ цэн бий болгох чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.
Үүний хүрээнд хөгжмийн тоглолтоос гадна урлагийн инсталляц, бүтээлч хэлэлцүүлэг, залууст зориулсан инновацын workshop зэрэг олон төрлийн жижиг хөтөлбөрийг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эхний өдөр electronic music-ийн уур амьсгал давамгайлна
Фестивалийн эхний өдөр electronic music чиглэлийн уран бүтээлчид тайзыг эзэлнэ. Энэ өдөр DJ, producer 8Kays онцлох уран бүтээлчээр оролцох бөгөөд түүнээс гадна Билгүүдэй, Бодьхүү, Dott, Leafar Leagov, Ouissam, b2b Emel зэрэг дотоод, гадаадын артистууд үзэгчдэд тоглолтоо хүргэнэ.
Энэ хэсэг нь KHARKHORUM festival-ийн өмнөх жилүүдээс бүрдсэн electronic music-ийн өнгө төрхийг үргэлжлүүлэх юм.
Хоёр дахь өдөр Монголын хамтлагууд ба Ronan Keating тайзнаа гарна
Хоёр дахь өдөр festival-ийн хөгжмийн чиглэл өөр өнгө аястай үргэлжилнэ. Монголын рок, поп, инди урсгалын төлөөлөл болсон Mohanik, Colors, Blindfold, Camerton хамтлагууд тоглохоор төлөвлөгджээ.
Эдгээр тоглолтын дараа гол зочин Ronan Keating Монгол дахь анхны үзүүлбэрээ хүргэнэ. Түүний оролцоо энэ жилийн KHARKHORUM festival-ийг олон улсын өнгө төрхтэй, илүү өргөн хүлээлттэй болгож байна.
Тасалбар авах холбоосууд
Фестивалийн тасалбарыг дараах платформуудаар худалдаалж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг KHARKHORUM festival-ийн албан ёсны Facebook хуудаснаас авах боломжтой: www.facebook.com/Kharkhorum.festival