С.Молор-Эрдэнийг үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар шалгаж эхэлжээ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар философич С.Молор-Эрдэнэ болон түүнтэй холбоотой гэх хүмүүсийг шалгахаар болсон байна.

Тэднийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, үүх түүхийг илтэд гуйвуулж, гутаан доромжилсон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгах нь зүйтэй гэж үзжээ.

С.Молор-Эрдэнэ нар олон нийтийн сүлжээнд “Монгол гэдэг ард түмэн байхгүй, энэ бол зүгээр нэг хоч. Ийм ард түмэн дэлхий дээр байхгүй. Чингис хаан ч гэж байхгүй, монгол хүн биш” гэх утгатай мэдэгдлүүд хийсэн нь ийнхүү шалгалт эхлүүлэх шалтгаан болсон бололтой.

Эдгээр үг, байр суурь нь цахим орчинд маргаан дагуулж, зарим иргэд үндэсний түүх, өв соёлыг доромжилсон үйлдэл гэж үзсэн байна. Үүнтэй холбоотойгоор холбогдох байгууллагууд хууль эрх зүйн хүрээнд шалгалт явуулах нөхцөл бүрдсэн гэж үзжээ.

Одоогоор шалгалтын үр дүн, ямар байгууллага ямар чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаарх дэлгэрэнгүй мэдээлэл албан ёсоор тодорхой болоогүй байна.

Ийнхүү С.Молор-Эрдэнийн олон нийтийн сүлжээнд илэрхийлсэн байр суурь нь зөвхөн маргаан төдий бус, хууль хяналтын байгууллагын анхааралд орсон асуудал болжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу