Samsung, Google хамтран AI ухаалаг нүдний шил танилцууллаа

Samsung болон Google компаниуд Google I/O 2026 арга хэмжээний үеэр хиймэл оюун ухаан бүхий шинэ ухаалаг нүдний шилээ танилцууллаа. Уг төхөөрөмж Android XR платформ дээр ажиллах бөгөөд нүдний шилний загварыг Gentle Monster, Warby Parker компаниудтай хамтран бүтээжээ.

Шинэ ухаалаг шил нь Gentle Monster болон Warby Parker гэсэн хоёр өөр загвараар худалдаанд гарахаар байна. Ингэснээр төхөөрөмж зөвхөн технологийн хэрэгсэл бус, өдөр тутам өмсөх боломжтой загварын аксессуарын шинжтэй болохыг зорьжээ.

Шилэнд суурилсан Gemini хиймэл оюун ухаан хэрэглэгчид чиглэл, байршлын мэдээлэл өгөхөөс гадна хувь хүний хэрэгцээнд тохирсон зөвлөмж санал болгоно. Мөн тэмдэглэл хийх, богино мессеж шалгах, захиалга хийх зэрэг өдөр тутмын үйлдлийг гүйцэтгэх боломжтой.

Төхөөрөмжийн бас нэг онцлог нь бодит цагийн орчуулга юм. Ухаалаг шил хүний яриаг шууд орчуулах боломжтой бөгөөд суурилуулсан камерын тусламжтайгаар текст, зарлалын самбар, бичвэр зэргийг таньж орчуулна.

Мөн камер ашиглан зураг авах, дүрс бичлэг хийх боломжтой. Эдгээр үйлдлийг гар ашиглахгүйгээр, зөвхөн хоолойн команд өгч удирдах юм.

Samsung, Google-ийн хамтарсан AI ухаалаг нүдний шил 2026 оны намар худалдаанд гарахаар төлөвлөгджээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу