Нээлтийн амралтын өдрүүдэд бокс оффисыг тэргүүлэв
“Spider-Man: Brand New Day” кино өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Америкийн кинотеатруудад нээлтээ хиймэгцээ 355 сая ам.долларын орлого олжээ. Энэ нь Холливүүдийн түүхэнд нээлтийн амралтын өдрүүдээрээ хамгийн өндөр орлого бүрдүүлсэн хоёр дахь үзүүлэлт болж байна.
Мөн уг бүтээл 2026 онд АНУ, Канадын зах зээлд хамгийн их кассын орлого олсон киноны байр суурийг эзэллээ.
Гадаад зах зээлээс 572 сая ам.доллар нэмжээ
Кино олон улсын кинотеатруудад ч хүчтэй эхлэл хийсэн байна. “Spider-Man: Brand New Day” гадаад зах зээлээс нийт 572 сая ам.долларын орлого олсны 121 сая ам.долларыг зөвхөн Хятадаас бүрдүүлжээ.
Ингэснээр тус кино коронавирусний цар тахлын дараах үеийн Хойд Америкийн хамгийн өндөр нээлтийн орлоготой бүтээлүүдийн нэг болов.
“Avengers: Endgame”-ийн амжилтаас ердөө 2 саяар дутсан байна
АНУ, Канадын бокс оффисын түүхэнд нээлтээрээ хамгийн өндөр орлого олсон бүтээлээр 2019 онд гарсан “Avengers: Endgame” нэрлэгддэг.
Харин Tom Holland-ийн гол дүрд нь тоглосон “Spider-Man: Brand New Day” уг амжилтаас ердөө 2 сая ам.доллароор дутсан нь киноны эрэлт, үзэгчдийн хүлээлт ямар өндөр байсныг харуулж байна.
Супер баатрын жанр дахин хүчээ харуулав
Сүүлийн үед супер баатруудын тухай киноноос үзэгчид залхаж эхэлсэн гэх яриа Холливүүдэд нэмэгдсэн. Гэвч “Spider-Man: Brand New Day” ийм хэмжээний орлого олсон нь Spider-Man франчайзын нэр хүнд одоо ч асар хүчтэй хэвээр байгааг баталлаа.
Шинэ ангид гол баатар ганцаардлаас залхаж, хүмүүст илүү ойртохыг эрмэлзэж буйгаар дүрслэгдсэн нь шүүмжлэгчид болон үзэгчдэд таалагдсан байна.
Tom Holland дөрөв дэх удаагаа Spider-Man боллоо
“Spider-Man: Brand New Day” кино Tom Holland-ийн хувьд 2016 оноос хойш Spider-Man-ийн дүрд тоглож буй дөрөв дэх бүтээл болж байна.
Түүний бүтээсэн шинэ дүр төрх өмнөх ангиудаас илүү сэтгэл хөдлөлтэй, хүний дотоод ганцаардлыг харуулсан нь үзэгчдийн дэмжлэгийг авахад нөлөөлжээ. Ийнхүү кино зөвхөн том action үзэгдлүүдээр бус, дүрийн сэтгэлзүйн өөрчлөлтөөрөө ч анхаарал татаж байна.
Tom Holland-ын Spider-Man дахин түүхэн амжилтад ойртсон нь гоё байна