Тарваган тахлын аюул ойрхон байна: тарвага агнах, махтай нь харьцахаас сэрэмжлүүллээ

Тарваган тахлаас урьдчилан сэргийлэхийг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс анхаарууллаа. Энэ өвчин нь хүний амь насанд ноцтой аюул учруулах өндөр эрсдэлтэй халдварт өвчин бөгөөд гол төлөв өвчилсөн тарвага, мэрэгч амьтан, халдвартай бөөс, бүүрэг, хачиг болон өвчтэй хүнээс дамжих боломжтой байдаг.

Тарваган тахал ямар замаар халдварладаг вэ

ЗӨСҮТ-ийн анхааруулснаар тарваган тахал хэд хэдэн үндсэн замаар хүнд халдварлаж болзошгүй.

  • Шууд хавьтлын замаар өвчтэй тарвага агнах, арьсыг нь өвчих, махыг нь эвдэх үед халдвар авах эрсдэлтэй. Мөн өвчтэй хүнийг хамгаалах хэрэгсэлгүй асрах, халдвартай эд зүйлстэй хүрэлцэх нь аюултай.
  • Дам халдварын замаар халдвартай мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, хачигт хазуулснаар өвчин дамжих боломжтой.
  • Агаар дуслын замаар тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс бусдад амьсгалын замаар халдвар тархах эрсдэлтэй.
  • Хоол хүнсний замаар өвчилсөн тарваганы түүхий эд, дутуу болгосон мах, махан бүтээгдэхүүн хэрэглэвэл халдвар авах магадлал нэмэгдэнэ.

Хамгийн үр дүнтэй сэргийлэлт юу вэ

Тарваган тахлаас хамгаалах хамгийн зөв арга нь тарвага агнахгүй байх, тарваганы түүхий эд болон махтай харьцахгүй байх юм.

Мөн өвчтэй, сэжигтэй амьтан болон халдвар авсан байж болзошгүй хүнтэй хамгаалах хэрэгсэлгүй ойртохгүй байхыг анхааруулж байна. Нэг удаагийн хайхрамжгүй үйлдэл амь насанд хүрэх эрсдэлтэй тул иргэд анхаарал болгоомжоо нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Тарваган тахлын аюул ойрхон байна: тарвага агнах, махтай нь харьцахаас сэрэмжлүүллээ
Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу