Taylor Swift MTV VMA-ийн түүхэнд анх удаа олгох шинэ шагналын эзэн болно

Америкийн дуучин Taylor Swift энэ жилийн MTV Video Music Awards ёслолын үеэр шинээр бий болгосон “Artist-Director” буюу уран бүтээлч-найруулагчийн шагналыг хүртэх анхны уран бүтээлчээр тодорчээ.

Шинэ шагналыг хөгжмийн клипийн найруулга, дүрслэлийн шийдэл, бүтээлч концепцод идэвхтэй оролцож, өөрийн гэсэн найруулгын хэв маягийг бүрдүүлсэн уран бүтээлчдийг үнэлэх зорилгоор бий болгосон байна.

Taylor Swift найруулагчийн хувиар хэдийнэ амжилт гаргасан

14 удаагийн Grammy шагналт Taylor Swift өмнө нь MTV VMA-ийн шилдэг найруулагчийн төрөлд нийт долоон удаа нэр дэвшиж, дөрвөн удаа ялалт байгуулж байжээ.

Тэрээр зөвхөн дуучин, дуу зохиогчоор ажиллахаас гадна өөрийн уран бүтээлийн дүрслэл, клипийн найруулгад тогтмол оролцдог. “The Fate of Ophelia”, “Opalite”, “Anti-Hero” зэрэг бүтээлийнх нь клипүүд түүний найруулгын ажлуудын тоонд багтдаг байна.

MTV VMA-г Snoop Dogg хөтөлнө

Энэ жилийн MTV Video Music Awards ёслол Лос-Анжелес хотод ням гарагт зохион байгуулагдана.

Арга хэмжээг rapper Snoop Dogg хөтлөх бөгөөд АНУ-д CBS болон MTV сувгуудаар шууд дамжуулахаар төлөвлөжээ.

Ийнхүү Taylor Swift MTV VMA-ийн шинээр бий болгосон “Artist-Director” шагналын хамгийн анхны эзэн болж, хөгжмийн уран бүтээлчээс гадна найруулагчийн хувиар хийсэн ажлаа дахин үнэлүүлэх гэж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу