Теренс Кроуфорд шилдэг боксчдын чансааг тэргүүлэв

АНУ-ын дунд жингийн үнэмлэхүй аварга Теренс Кроуфорд The Ring сэтгүүлээс гаргасан дэлхийн шилдэг боксчдын чансаанд нэгдүгээрт бичигдлээ.

Тэрбээр есдүгээр сарын 13-нд Мексикийн алдарт боксчин Сауль “Канело” Альваресыг ялж, нэр хүндтэй чансааг тэргүүлэх боломжтой болсон юм.

Хамгийн сүүлийн үеийн эрэмбийн жагсаалт:

  1. Теренс Кроуфорд (АНУ, дунд жингийн үнэмлэхүй аварга)
  2. Александр Усик (Украин, хүнд жингийн үнэмлэхүй аварга)
  3. Наоя Иноүэ (Япон, 55.22 кг-ын үнэмлэхүй аварга)
  4. Дмитрий Бивол (Орос, хагас хүнд жингийн аварга)

Японы ялагдашгүй тулаанч Наоя Иноүэ есдүгээр сарын 14-нд Узбекийн боксчин Мурожон Ахмадалиевыг ялснаар өөрийн жинд үнэмлэхүй аваргын цолоо амжилттай хамгаалжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу