Монголын цахим спортын The MongolZ баг “PGL Masters Bucharest 2026” тэмцээний Swiss Round 4-т Legacy багийг 2:0 харьцаатайгаар итгэл төгс хожлоо.
Энэхүү ялалтын дараа The MongolZ тэмцээний Swiss шатанд 2 хожил, 2 хожигдол буюу 2:2 гэсэн үзүүлэлттэй болж, дараагийн шатанд шалгарахын төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлэх боломжоо хадгаллаа.
Legacy-д боломж олголгүй 2:0-ээр хожив
Swiss Round 4-ийн тоглолт The MongolZ-ийн хувьд тэмцээнээ үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой байв. Монголын баг Legacy-ийн эсрэг хоёр газрын тоглолтод давуу байдлаа хадгалж, цувралыг гурав дахь map-д хүргэлгүй 2:0-ээр дуусгасан байна.
Ингэснээр The MongolZ өмнөх тойргийн дараах хүнд нөхцөлөөс гарч, Swiss шатны үзүүлэлтээ тэнцүүллээ.
Дараагийн тоглолт багийн хувьд тэмцээний цаашдын хувь заяаг шийдэх чухал тулаан болох юм.
The MongolZ-ийг дэлхийн томоохон тэмцээнүүдэд өрсөлдөх замд нь албан ёсны ивээн тэтгэгч 1xBet дэмжин ажиллаж байна. Монголын баг “PGL Masters Bucharest 2026”-д өрсөлдөөнөө үргэлжлүүлж, плей-оффын эрхийн төлөө дахин хүч үзэхээр боллоо.