АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2026 оны Нобелийн Энх тайвны шагналыг хүртэж чадаагүйн дараа Мичиганд болсон сонгуулийн өмнөх хурал дээр Норвегийг “хогийн муухай улс” гэж нэрлэж, тус улсаас цагаач авахгүй гэж мэдэгдлээ.
Энэ жилийн Нобелийн Энх тайвны шагналыг ӨАБНУ-ын хуульч, хүний эрхийг хамгаалагч, 2008-2014 онд Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч байсан Наванетхем (Нави) Пиллэй хүртсэн. Дональд Трамп энэ шийдвэрийг маш шившигтэй зүйл гэж нэрлэж байсан юм.
Хурал дээр тэрээр “Үнэнийг хэлэхэд Норвег бол хогийн муухай улс. Улам муухай болоод байгаа. АНУ зарим нэг орноос цагаачдыг баяртайгаар хүлээн авна. Харин Нобелийн шагнал өгдөггүй Норвегоос цагаач огт авахгүй” гэж хэлсэн.
Үүний хариуд Норвегийн Гадаад хэргийн яамны сайд Эспен Барт Эйде “Нобелийн шагнал олгох хороо эрх чөлөөтэй, хэнд ч захирагддаггүй гэдгийг Трамп сайн мэдэж байгаа. Бид үүнийг түүнд сануулмаар байна” гэж мэдэгдлээ.
Трамп өмнө нь Хаити, Ливи, Сомали, Йемен гэсэн улсуудыг хогийн улс гэж нэрлэж байсан удаатай ч Европын орныг нэр заасан нь анх удаа юм.