Балбын сэргээн босголтод 4.7 тэрбум доллар шаардлагатай

Балба улсад Хятадтай залгаа хилийн бүсэд хоёр сарын өмнө болсон үер, хөрсний нурлын улмаас гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах, сэргээн босгох ажил эрчимтэй үргэлжилж байна. Сэргээн босголтод 4.77 тэрбум ам.доллар шаардлагатай бөгөөд уг ажлыг гурван жилийн хугацаанд дуусгана гэж Балбын Онцгой байдлын алба тооцоолсон байна.

Олон улсын хамтын нийгэмлэгээс тусламж дэмжлэг авахад тодорхой ахиц дэвшил гарчээ. Балбын цэргийн албан хаагчид аравдугаар сард гамшигт нэрвэгдсэн бүсэд түр гүүр барьсан нь хүмүүнлэгийн тусламжийг хүргэхэд хүндрэлтэй газруудад хүргэхэд ихээхэн тусалж байна. Гамшигт нэрвэгдэгсдийг аюулгүй өндөрлөг газарт шилжүүлэн суурьшуулахын тулд түр сууц байрлуулах 20 талбайг бэлтгэжээ.

Уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдсэн хөгжиж буй орнуудад туслах НҮБ-ын сан Балба улсад 21.6 сая долларын тусламж үзүүлнэ гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Энэ тусламж нь уур амьсгалын өөрчлөлтийн сүйтгэлт үр дагаврыг амсаж буй улс орнуудтай олон улсын хамтын нийгэмлэг эв санааны нэгдэлтэй байгаагийн илрэл гэж Балбын засгийн газар өндрөөр үнэлсэн байна. Өмнө нь есдүгээр сард Дэлхийн банкнаас Балбад 170 сая долларын яаралтай тусламж илгээжээ.

Энэ оны наймдугаар сарын 26-нд тохиолдсон гамшгийн улмаас Балбад 1457 хүн амиа алдаж, 5200 хүн сураггүй алга болсон хэвээр байна. Хятад улсад 43 хүн амиа алдаж, 510 хүн сураггүй алга болжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу