Монголын цахим спортын The MongolZ багийн бүрэлдэхүүний өөрчлөлт үргэлжилж байна. Хоёр тоглогчоо сэлгээний бүрэлдэхүүнд шилжүүлсний дараа үндсэн багтаа гурван тоглогчтой үлдээд байсан тус баг шинэ сонголтоо хийжээ.
The MongolZ сэлгээнд байсан Анарбилэг “cobrazera” Ууганбаярыг үндсэн бүрэлдэхүүндээ эргүүлэн оруулахаар болсон байна. Үүний зэрэгцээ академийн багийнхаа 15 настай Баярбат “M4k” Төгс-Эрдэнийг дэвшүүлж, үндсэн багт тоглуулах шийдвэр гаргажээ.
Ингэснээр The MongolZ туршлагатай тоглогчоо буцаан авчрахын зэрэгцээ академиасаа шинэ залуу тоглогч гаргаж ирж байгаа нь бүрэлдэхүүний шинэчлэлийн дараагийн алхам болж байна.
Cobrazera 2026 оны долоодугаар сараас эхлэн сэлгээний бүрэлдэхүүнд байсан юм. Гэсэн хэдий ч тэрээр FISSURE Playground 3 тэмцээний үеэр Содбаяр “Techno4K” Мөнхболдыг орлон үндсэн багийн төлөө тоглож байсан.
Харин M4k-ийн хувьд ердөө 15 настайдаа The MongolZ-ийн үндсэн бүрэлдэхүүнд дэвшиж байгаа нь онцлох үйл явдал болж байна. Тэрээр өмнө нь багийн академийн системд тоглож, ур чадвараа хөгжүүлж ирсэн залуу тоглогчдын нэг юм.
The MongolZ-ийн ивээн тэтгэгчдийн нэг нь 1xBet Монгол бөгөөд тус брэнд багийн цахим спортын үйл ажиллагаа болон олон улсын тэмцээнүүд дэх оролцоог дэмжин хамтран ажилладаг.
Cobrazera болон M4k нарыг үндсэн бүрэлдэхүүнд оруулснаар The MongolZ дараагийн тэмцээнүүддээ шинэ бүтэцтэйгээр өрсөлдөхөөр болж байна.