-31.9 C
Ulaanbaatar
Мягмар, 1 сар 20, 2026

Трамп Диддийн өршөөлийн хүсэлтийг тас цохиж, боломжгүй гэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Давж заалдах хүсэлт, ялын маргаан дахин сөхөгдөв

Реппер Шон “Дидди” Комбс хоёр удаагийн хүчингийн хэрэг болон хорих ялынх нь шийдвэрийг хүчингүй болгуулахаар өнгөрсөн сард давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргасан талаар мэдээлэгдсэн. Прокурорууд түүнийг дор хаяж 11 жилийн хорих ял авах ёстой гэж үзсэн ч шүүх эцсийн шийдвэрээр дөрвөн жил хоёр сарын хорих ял оноосон байна.

Трамп өршөөл үзүүлэхгүй гэдгээ “The New York Times”-т хэлэв

Түүний өршөөлийн хүсэлтийн асуудал олон нийтийн анхааралд орсон энэ үед ерөнхийлөгч Дональд Трамп татгалзсан хариу өгсөн гэж мэдээлжээ. Трамп “The New York Times” хэвлэлд ярилцлага өгөхдөө “Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро тэргүүтэй нэр төртэй хэд хэдэн хүнд өршөөл үзүүлэх бодолгүй байгаа. Комбс над руу өршөөл хүссэн захидал илгээсэн. Гэхдээ үүнийг нь зөвшөөрөх бодолгүй байна” гэжээ.

Кэсси Вентурагийн гомдол, Комбсын уучлал ба хүлээн зөвшөөрөл

Энэ хэрэгтэй холбоотойгоор Комбсын хуучин найз бүсгүй, дуучин Кэсси Вентура өөрийг нь хүчирхийлэлд өртүүлсэн, мөн албадан эрэгтэй биеэ үнэлэгчидтэй бэлгийн харьцаанд оруулсан зэрэг агуулгаар шүүхэд гомдол гаргасан тухай өмнө нь мэдээлж байсан. Ял сонсохоос өмнө Комбс Кэсси Вентурагаас уучлалт гуйж, өөрийн үйлдлийг “ичгүүртэй, жигшмээр” хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу