Трамп Иранд цохилт өгөх шийдвэрээ 10 хоногоор хойшлууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ирантай хэлэлцээ үргэлжлүүлэх зорилгоор эрчим хүчний объектуудад цохилт өгөх төлөвлөгөөгөө 10 хоногоор хойшлуулсан талаар мэдэгдлээ.

Тэрбээр Truth Social сүлжээнд “Ираны засгийн газрын хүсэлтээр Ираны цахилгаан станцуудад цохилт өгөхийг 10 хоногоор хойшлуулж байна. Яриа хэлэлцээ үргэлжилж байна” хэмээн бичсэн байна.

Өмнө нь Трамп Ормузын хоолойг 48 цагийн дотор нээхгүй бол Ираны цахилгаан станцуудыг устгана гэж анхааруулж байсан. Үүний хариуд Ираны тал хоолойг бүрэн хаах боломжтой гэж мэдэгдсэн бөгөөд улмаар АНУ-ын Ерөнхийлөгч уг хугацааг эхлээд тав хоногоор сунгасан юм.

Мөн лхагва гарагт АНУ-аас мөргөлдөөнийг зогсоох 15 заалт бүхий санал Иранд хүргүүлсэн гэх мэдээлэл гарсан ч Тегеран үүнийг няцаасан байна. АНУ Ираны ямар төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж байгаа нь тодорхойгүй хэвээр байгаа талаар ВВС мэдээлжээ. Харин Трамп Ираны албан тушаалтнууд хэлэлцээ хийж байгаагаа нууцалж байна гэж мэдэгдсэн байна.

Энэхүү мэдэгдлийн дараа дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурах хандлагатай болсон байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу