Трамп Нобелийн энх тайвны шагналыг дахин онилов

Ирантай дайн эхлүүлж, Украины дайныг зогсоож чадаагүй гэж Reuters-ийн мэдээлэлд тодорхойлсон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө Нобелийн энх тайвны шагнал хүртэх гавьяатай гэж мэдэгдсэн ч боломжоо төдийлөн өндөр үнэлээгүй байна.

Тэрээр Нобелийн хороо ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй байгаагаа хэлжээ. Мөн өөр шиг хүнд уг шагналыг олгодоггүй бололтой гэж таамагласан байна.

“Яг одоо [Нобелийн энх тайвны шагнал авах] цаг нь болсон. Гэхдээ өнгөрсөн удаа шагналтан өөрөө ‘түүхэнд Трампаас илүү энэ шагналыг хүртэх гавьяатай хүн байгаагүй’ гэж хэлж, шагналаа надад бэлгэдлийн утгаар зориулсан нь миний хувьд асар их нэр төрийн хэрэг байсан” гэж АНУ-ын ерөнхийлөгч хэлжээ.

Өнгөрсөн оны 10-р сарын 10-нд Нобелийн хороо Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадод “Венесуэлийн ард түмний ардчилсан эрхийг хамгаалахын төлөө тууштай ажилласан, дарангуйллаас ардчилал руу шударга, энхийн замаар шилжихийн төлөө тэмцсэн” хэмээн Нобелийн энх тайвны шагнал олгосон байна.

Трамп тухайн үед шагналын нэр дэвшигчдийн нэг байсан ч бооцооны компаниуд түүний боломжийг 3% гэж үнэлж байжээ.

Тэрээр Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш Нобелийн энх тайвны шагнал хүртэх хүсэлтэйгээ удаа дараа илэрхийлж, өөрийгөө энхийг тогтоогчийн дүрээр харуулахыг эрмэлзэж ирсэн гэж эх сурвалжид дурджээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу