“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” Монголыг “Оскар”-т төлөөлөхөөр сонгогдлоо

Найруулагч Б.Тамирын “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” уран сайхны кино 99 дэх удаагийн “Академи авардс” буюу “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрөлд Монгол Улсыг төлөөлөн урьдчилсан шалгаруулалтад оролцохоор болжээ.

Энэ талаар Монголын үндэсний кино урлагийн зөвлөл албан ёсоор мэдээлсэн байна.

Монгол Улсаас “Оскар”-ын олон улсын киноны төрөлд илгээх бүтээлийг тодруулах Үндэсний сонгон шалгаруулах хороо ирүүлсэн кинонуудтай танилцаж, 2026 оны есдүгээр сарын 28-нд эцсийн санал хураалтаа явуулжээ.

Үүний үр дүнд Б.Тамирын найруулсан “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” буюу “Independence: The Keeper of the Decree” киног Монголыг төлөөлөх бүтээлээр сонгосон байна.

Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн мэдээлэлд:

“Академи Авардс”-ын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрөлд нэр дэвшүүлэх бүтээлийг сонгон шалгаруулах “Үндэсний сонгон шалгаруулах хороо”-ны бүрэлдэхүүнд Кино урлагийн зөвлөлийн гишүүд ажиллалаа.

Тус хороо нь ирүүлсэн кино бүтээлүүдтэй танилцаж 2026 оны есдүгээр сарын 28-ны өдөр санал хураалтыг эцэслэн 99 дэх удаагийн “Академи Авардс” буюу “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрлийн урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох кино бүтээлээр Найруулагч Б.Тамирын “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” (Independence: The Keeper of the Decree) уран сайхны киног шалгарууллаа.

гэжээ.

Ингэснээр “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино олон улсын шилдэг бүрэн хэмжээний киноны төрөлд Монголын албан ёсны сонголт болж, “Оскар”-ын цаашдын шатны шалгаруулалтад өрсөлдөхөөр боллоо.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу