Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн “М Банк Арена”-д үргэлжилж байна. Пүмзэ төрлөөр хоёр дахь өдрөө явагдаж буй тус тэмцээнд 43 орны баг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд Монголын баг дахин медалийн тавцанд гарлаа.
Пүмзэ төрлийн холимог хосын 50 хүртэлх насны ангилалд Ү.Ган-Эрдэнэ, У.Ханд нар амжилттай оролцож, хүрэл медалийн болзол хангав.
Уг ангилалд БНСУ-ын хос алтан медаль хүртсэн бол Непалийн баг мөнгөн медаль авсан байна. Харин Монгол болон Иракийн багууд хүрэл медалийн эзэд болжээ.
“Улаанбаатар 2026” Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш тулааны төрлөөр үргэлжлэн явагдана.