“Улаанбаатар марафон-2026” болох өдөр нийслэлд 25 градус дулаан байна

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт маргааш буюу бямба гарагт болно. Тухайн өдөр Улаанбаатар хотод үүлшинэ, бороо орохгүй, өдөртөө 25 градус дулаан байх төлөвтэй байна.

Өнөөдрийн хувьд нийслэлд үүлэрхэг, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метрийн хурдтай, өдөртөө 14 градус дулаан байна.

Амралтын өдрүүдэд зарим нутгаар бороо, нойтон цас орно

Маргааш буюу тавдугаар сарын 23-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Харин тавдугаар сарын 24-нд төвийн аймгуудын өмнөд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын хойд хэсгээр хур тунадас орох төлөвтэй байна.

Тавдугаар сарын 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Тавдугаар сарын 26-нд баруун аймгуудын зүүн хэсэг, говийн аймгуудын зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын зарим газраар мөн бороо, нойтон цас орох төлөвтэй байна.

Салхи тавдугаар сарын 23, 25-нд нутгийн зарим газраар, 24, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэхийг анхааруулжээ.

Ихэнх хугацаанд сэрүүхэн байх бөгөөд шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр 1-4 градус хүйтэн байна.

Говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байх төлөвтэй. Өдөртөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус дулаан байна.

Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 21-26 градус, говийн хойд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

Тавдугаар сарын 23, 25-нд нутгийн зүүн хагаст дулаарах төлөвтэй байна.

“Улаанбаатар марафон-2026” болох өдөр нийслэлд 25 градус дулаан байна
Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу