“Улаанбаатар марафон-2026”-д 43 орны 46 мянган гүйгч оролцоно

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд 46 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлжээ. Нийтийн биеийн тамир, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилготой тус арга хэмжээ жил ирэх тусам хүрээгээ тэлж, дотоод, гадаадын оролцогчдын тоо нэмэгдсээр байна.

Энэ жилийн марафонд Англи, Орос, Хятад, Япон, Кени зэрэг 43 орны гүйгчид оролцоно. Гадаадын 42 орны 443 тамирчин бүртгүүлсэн бөгөөд тэдний дунд олон жил тасралтгүй оролцож буй тамирчид ч багтжээ.

Тухайлбал, Кенийн тамирчин Серой Андерсон Сайтоти 2019 оноос хойш, ОХУ-ын тамирчин Вдовина Александра Михайловна 2024 оноос хойш “Улаанбаатар марафон”-д тогтмол оролцож байгаа юм.

Марафоны маршрутын дагуу оролцогчдод зориулан бие засах зургаан цэг, усны есөн цэг, тэжээлийн таван цэг байрлуулахаар төлөвлөжээ.

Мөн Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн 21 болон 42 км-ын замыг албан ёсоор хэмжин баталгаажуулсан байна. Ингэснээр тус замд 2030 он хүртэл хүчинтэй “Олон улсын хэмжилтийн В ангиллын сертификат” олгожээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу