“Улаанбаатарын үдэш 2026”-д хэн хэн дуулах вэ?

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний хүрээнд “Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүнийг долдугаар сарын 11-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.

Тус тоглолт 21:00 цагаас эхэлж, 00:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэлчүүд болон наадамчин олонд зориулсан баярын томоохон урлагийн арга хэмжээний нэг болох юм.

Тоглолт хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ

“Улаанбаатарын үдэш 2026” цэнгүүний хөтөлбөр, найруулгын агуулгыг үндсэн хоёр хэсэгтэйгээр төлөвлөжээ.

Эхний хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өвөрмөц өнгө аяс, уламжлалт хэв шинжийг орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник уран бүтээлүүд эгшиглэх аж.

Харин хоёрдугаар хэсэгт Монголын рок, поп урлагийн үе үеийн төлөөлөл болсон уран бүтээлчдийн шилдэг болон хит дуунууд үзэгчдэд хүрэхээр байна.

Тайзнаа гарах хамтлаг, уран бүтээлчид

Энэ жилийн “Улаанбаатарын үдэш 2026” тоглолтод Монголын урлагийн олон төлөөлөл оролцож, ая дуугаа өргөн барина.

Тоглолтод оролцох хамтлаг, дуучид:

  • Хурд;
  • Camerton;
  • 3 охин;
  • The Royal Heartaches;
  • Uvertura;
  • Этник хөгжмийн “Agmat” хамтлаг;
  • “Хан Тэнгэр” хамтлаг;
  • Бүжгийн “Dance Chance” хамтлаг;
  • МУГЖ С.Наран;
  • МУСТА Б.Баярцэцэг;
  • МУСТА П.Баярцэнгэл;
  • МУСТА О.Гантулга;
  • МУСТА Д.Намсрайноров;
  • МУСТА Ж.Хишигбат;
  • МУСТА ятгач Г.Солонго;
  • Залуу уран бүтээлч MVCHI;
  • NOMUKI;
  • Э.Анударь нар багтжээ.

Наадамчин олонд зориулсан үдшийн цэнгүүн

Ийнхүү Д.Сүхбаатарын талбайд болох “Улаанбаатарын үдэш 2026” тоглолтод этник хөгжмийн бүтээлээс эхлээд рок, попын алдартай дуунууд хүртэл эгшиглэх юм.

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийслэлийн төв талбайд болох энэхүү цэнгүүн нь олон үеийн уран бүтээлчдийг нэг тайзнаа нэгтгэж, наадамчин олонд баярын уур амьсгал бэлэглэхээр байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу