Улаанбурхан өвчнөөр дахин нэг хүн нас барж, халдварын тоо 15 мянга давлаа

Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний батлагдсан нийт тохиолдол 15 004-д хүрчээ. Сүүлийн 24 цагт халдварын 14 шинэ тохиолдол нэмэгдэн бүртгэгдсэн байна. Эдгээрийн найм нь Улаанбаатар хотод, зургаа нь орон нутагт илэрсэн байна.

Улаанбурхан өвчний улмаас нас барсан иргэдийн нийт тоо 20 болж нэмэгджээ. Хамгийн сүүлд тавдугаар сарын 8-нд нэг нас баралт бүртгэгдсэн байна.

Одоогоор 66 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 24 иргэн гэрийн хяналтад байгаа аж.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу