Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн наадмыг байлдан дагуулж, алтан медаль хүртлээ

Киргиз Улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй “Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам”-ын монгол бөхийн барилдаан өндөрлөж, медальтнууд тодорлоо.

Энэ удаагийн наадмын хөтөлбөрт Монголын үндэсний бөхийн барилдаан анх удаа багтсан бөгөөд нийт 13 орны бөхчүүд хүч үзсэн байна.

Д.Анар Монголын багийн алтан медалийн салхийг хагалав

Монгол Улсаа төлөөлөн барилдсан улсын заан Д.Анар үндэсний бөхийн төрөлд түрүүлж, алтан медалийн эзэн болжээ.

Тэрээр Монголын багийн медалийн салхийг хагалсан төдийгүй “Дэлхийн нүүдэлчдийн их наадам”-аас хүртсэн алтан медалийнхаа тоог тав болгосон байна.

Монгол бөхийн төрөлд 13 орны тамирчин өрсөлджээ

Монголын үндэсний бөх энэ удаагийн “Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам”-д анх удаа албан ёсны төрөл болон багтсан нь онцлог байв.

Тус төрөлд 13 орны бөх зодоглож, дараах тамирчид медаль хүртжээ.

  1. Алтан медаль — Доржийн Анар, Монгол
  2. Мөнгөн медаль — Мөнгэ Эртинэ Күүлэр, ОХУ
  3. Хүрэл медаль — Сүрилигэ, БНХАУ
  4. Хүрэл медаль — Орозбек Аширов, Киргиз

Ийнхүү улсын заан Д.Анар Монголын үндэсний бөхийн төрлөөр дэлхийн нүүдэлчдийн наадамд тэргүүлж, Монголын багт ээлжит алтан медалийг авчирлаа.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу