Үндэсний дээд лигийн өнөөдрийн гурван тоглолт ширүүхэн өрсөлдөөн амлаж байна

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй Үндэсний дээд лигийн 2026-2027 оны улирлын тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр “МБанк” аренад нийт гурван тоглолт болох хуваарьтай.

Өдрийн эхний тоглолт 15:30 цагаас “СҮА ТЛЖ Түшиг багана” болон “Сэлэнгэ Бодонс” багуудын хооронд болно.

Үүний дараа хүснэгтийг тэргүүлж буй “Дархан Юнайтед” баг “Соно Бродерс”-той хүч үзнэ. Харин өнөөдрийн сүүлийн тоглолт 20:30 цагаас “Барууны дайчид” болон “Би Си Эйч НАЙТС” багуудын хооронд болох юм.

“Дархан Юнайтед” хүснэгтийг тэргүүлж байна

Одоогоор багууд тус бүр 5-6 тоглолт хийсэн бөгөөд “Дархан Юнайтед” таван хожилтойгоор хүснэгтийн тэргүүнд бичигдэж байна.

“Эс Жи Эйпс” болон “Өмнөговийн хүлэгүүд” багууд дөрвөн хожил, нэг хожигдолтой удаалж байгаа бол “Омни Эрдэнэт Майнерс”, “Би Си Эйч НАЙТС” багууд тус бүр гурван хожилтой байна.

Мөн “Хаан шонхорууд”, “Сэлэнгэ Бодонс” багууд хоёр хожилтойгоор хүснэгтийн 3-7 дугаар байрын бүсэд бичигдэж байгаа аж.

Харин таван тоглолтоос ганцхан хожил авсан гурван баг одоогоор байна. Тэдгээр нь “Соно Бродерс”, “СҮА ТЛЖ Түшиг багана” болон “Барууны дайчид” юм.

Иймээс өнөөдрийн тоглолтууд хүснэгтийн дээд болон доод хэсгийн өрсөлдөөнд чухал нөлөө үзүүлэх боломжтой байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу