Увс аймагт үхрийн махны үнэ 15 мянган төгрөгт хүрчээ

Өргөн хэрэглээний барааны үнэ өсжээ

Улаангом хот — 2025 оны аравдугаар сарын 16. Аймгийн Статистикийн хэлтсийн мэдээллээр энэ долоо хоногийн байдлаар Увс аймагт өргөн хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний дундаж үнэ өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өсөлттэй байна.

Судалгаанд дурдсанаар нэг килограмм үхрийн мах 15 мянган төгрөг, хонины мах 14 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Мөн нэгдүгээр гурил 3667, элсэн чихэр 4667, цагаан будаа 4067 төгрөгийн үнэтэй байгаа аж.

Түлш, хүнсний бүтээгдэхүүний ханш

Шингэн сүү литр нь 4166 төгрөг, харин түлшний үнэ дараах байдалтай байна:

  • А-80 бензин — 2883 төгрөг
  • А-92 бензин — 3016 төгрөг
  • Дизель түлш — 3366 төгрөг

Түүнчлэн нэг боодол өвс 22 мянган төгрөгийн үнэтэй байна гэж мэдээлжээ.

Үнэ өсөлт, бууралт

Аймгийн хэмжээнд нийт 13 нэр төрлийн хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ 0.5–25 хувиар өссөн бол зургаан нэр төрлийн бараа 2.3–9.1 хувиар буурсан байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу