29 жилийн өмнөх дурсамжтай газраа амарч байна
Victoria болон David Beckham нар хүүхдүүдийнхээ хамт Италийн Portofino хотод амарч байна. Энэ газар Beckham-ийн гэр бүлийн хувьд онцгой утгатай. Учир нь 1997 онд хөлбөмбөгчин David Beckham болон Spice Girls-ийн гишүүн Victoria нарын харилцаа яг энд эхэлж байжээ.
Хос амралтынхаа гэрэл зургуудыг сошиал хуудсаараа хуваалцаж, олон жилийн өмнөх дурсамжаа дахин сөхсөн байна.
“Бүх зүйл эхэлсэн газартаа дахин ирлээ”
52 настай Victoria, 51 настай David нар Portofino дахь яг тэр зочид буудалдаа буусан байна. Тэд 29 жилийн өмнө харилцаагаа хэвлэлээс нууцалж байх үедээ амралтын өдрөө хамт өнгөрүүлэхээр энэ буудалд ирж байжээ.
Victoria нөхөртэйгөө авахуулсан зургаа нийтлэн “Снова в Портофино, где всё началось в 1997 году. Я люблю тебя” гэж бичжээ.
David Beckham мөн өөрийн дурсамжаа хуваалцаж, “29 лет назад мы приехали в Портофино, в этот отель, ещё до того, как кто-либо узнал, что мы встречаемся, и вот мы снова здесь” гэж нийтэлсэн байна.
Cruz, Romeo, Harper нар аялалд нэгдэв
Италид амарч буй Beckham хостой хамт тэдний хүүхдүүд ч байгаа аж. 21 настай Cruz өөрийн 30 настай найз бүсгүй Jackie Apostel-ийн хамт Portofino-д очсон бол 23 настай Romeo, 15 настай Harper нар ч гэр бүлийн аялалд нэгдсэн байна.
Амралтын зургууд дээр David, Victoria нар хүүхдүүдийн хамт далайн эргийн амар тайван уур амьсгалд цагийг өнгөрүүлж буй нь харагджээ.
Cruz Brooklyn-ийг санаж буйгаа илэрхийлсэн үү
Сонирхолтой нь, Cruz Beckham амралтын зургуудынхаа дунд бага насандаа Romeo болон Brooklyn-тэй хамт авахуулсан архивын зургийг нийтэлсэн байна. Энэ нь бараг хоёр жилийн турш гэр бүлийнхэнтэйгээ харилцаа муутай байгаа Brooklyn-ийг санаж буй дохио мэт харагдсан гэж олон хүн үзжээ.
Romeo уг ах дүүсийн хуучин зургийг өөрийн хуудсандаа repost хийсэн бол Brooklyn энэ нийтлэлд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй байна.
Brooklyn өөрийн эхнэр Nicola Peltz-тэй Европт байна
27 настай Brooklyn Beckham ч мөн зуныг Европт өнгөрүүлж байгаа бөгөөд эхнэр Nicola Peltz-ийн хамт амарч байгаа гэж мэдээлэгдэж байна. Гэсэн ч тэр энэ удаагийн гэр бүлийн Portofino аялалд оролцоогүй аж.
Сүүлийн жилүүдэд Brooklyn болон Beckham-ийн гэр бүлийн хоорондын харилцаа хэвлэлүүдийн анхааралд өртөх болсон. Тиймээс Cruz-ийн нийтэлсэн хуучин зураг фэнүүдийн дунд шинэ таамаг төрүүлжээ.
Victoria, David нар 1999 онд гэрлэсэн
Victoria болон David Beckham нар 1997 оны өвөл танилцаж, удалгүй харилцаа эхлүүлсэн. Тэд 1999 оны зун гэрлэсэн бөгөөд тухайн үед том хүү Brooklyn нь дөрвөн сартай байжээ.
Хосын гэрлэлтээс Romeo, Cruz гэх хоёр хүү, Harper гэх охин мэндэлсэн. 2000-аад оны эхээр David Beckham-ийг хуучин туслах Rebecca Loos-той холбоотой гэх цуурхал хэвлэлээр өргөн яригдаж байсан ч хос харилцаагаа хадгалж үлдсэн юм.
Өнөөдөр Victoria болон David Beckham нар шоу бизнес, спортын ертөнцийн хамгийн тогтвортой хосуудын нэг гэгддэг хэвээр байна. Portofino дахь энэ удаагийн аялал нь тэдний хувьд энгийн амралт бус, 29 жилийн өмнө эхэлсэн хайрын түүхээ дахин санасан онцгой мөч болжээ.