Ёкозүна Хошорюү бэртлийн улмаас Нацү башёг өнжихөөр боллоо

Башёгийн эхний өдөр бэртэл авав

Мэргэжлийн сүмогийн Нацү башё өчигдөр буюу 2026 оны тавдугаар сарын 10-нд Токио хотноо эхэллээ.

Тус башёгийн өмнө ёкозүна Оносато мөрөндөө бэртэл авч, нэг сар гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон байна. Мөн озэки Аонишики башёгийн өмнөх бэлтгэлийн үеэр шагайгаа гэмтээж, цолоо хадгалах боломжгүй нөхцөлд оржээ. Украин бөх дараагийн башёд сэкивакэ цолтой барилдах юм.

Эдгээр бэртлийн дараа озэки Хошорюү С.Бямбасүрэн энэ башёд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөхчүүдийн нэгээр нэрлэгдэж байсан. Гэвч тэрээр башёгийн эхний өдөр озэки асан Такаяасү-тай барилдах үеэрээ унахдаа баруун хөлөндөө гэмтэл авчээ.

Тэргэнцэртэй ордноос гарсан байна

Хошорюү бэртлийнхээ улмаас Нацү башёг үргэлжлүүлэх боломжгүй болж, тэмцээнийг өнжихөөр болсон байна. Түүнийг барилдааны дараа ордноос тэргэнцэртэй гарсан гэж мэдээлжээ.

Ийнхүү башё эхлээд удаагүй байхад дээд цолтнуудын бэртэл нэмэгдэж, өрсөлдөөний дүр зураг огцом өөрчлөгдөв.

Киришимад боломж нээгдэв

Ёкозүна нар бэртсэн, Хошорюү тэмцээнийг орхихоор болсон нь бусад озэки нарт том боломж нээж байна. Ялангуяа озэки Киришима Б.Лхагвасүрэн-д энэ башёд амжилт гаргах таатай нөхцөл бүрдлээ.

Киришима эхний өдөр Ёшинофүжи-г давж, тэмцээнээ ялалтаар эхлүүлсэн байна.

Харин озэки Котозакүра комүсүби Котошохо-д өвдөг шороодож, Нацү башёг тааруу эхлүүлжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу