Жессика Альбагийн салалтын тооцоо: Кэш Уоррентой хэдэн сая долларын хөрөнгө хуваажээ

45 настай жүжигчин Жессика Альбагийн хуучин нөхөр, 47 настай продюсер Кэш Уоррен түүнээс 3.5 сая ам.доллар шаардсан тухай мэдээлэл гарчээ. People-ийн мэдээлснээр, шүүх жүжигчний HonorBar Inc. компанийн ашгийг хуваарилах хүрээнд Уоррент 577 мянга гаруй ам.доллар төлөхийг Альбад үүрэг болгосон байна.

Жүжигчин өмнө нь санхүүгийн байдлыг тэнцвэржүүлэх зорилгоор хуучин нөхөртөө гурван сая ам.доллар шилжүүлжээ.

Хүүхдийн тэтгэлэг төлөхгүй, хувьцааны тал хувийг авна

Мэдээлэлд дурдсанаар, Кэш Уоррен тэдний гурван хүүхдэд тэтгэлэг төлөхгүй аж. Хосууд 17 настай Онор Мари, 14 настай Хэвен Гарнер, найман настай Хэйес нартай.

Мөн Уоррент Альбагийн The Honest Company дахь худалдах эрх нь хязгаарлагдсан хувьцааны тал хувь шилжихээр болсон байна.

Гэрлэлтийн хугацаанд олсон уран бүтээлийн орлогыг хуваажээ

Жессика Альба 16 жилийн гэрлэлтийн дараа 2025 оны хоёрдугаар сард гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргасан юм.

Тохиролцооны дагуу Уоррен жүжигчний гэрлэсэн хугацаандаа оролцсон төслүүдийн гонорар болон зохиогчийн эрхийн орлогын 50 хувийг эзэмшихээр болжээ.

Тэд 2004 онд танилцах үед Кэш Уоррен найруулагч Тим Сторигийн туслахаар ажиллаж байсан бол Альба хэдийн амжилттай жүжигчин болсон байв.

The Honest Company-г байгуулж, Forbes-ийн жагсаалтад багтсан

Альба гэрлэсэн байх хугацаандаа байгальд ээлтэй бүтээгдэхүүний The Honest Company брэндийг үүсгэн байгуулсан юм. Бизнесийн амжилтынхаа дараа тэрээр 2015 онд Forbes сэтгүүлийн нүүрэнд гарчээ.

Дараа жил нь тус сэтгүүл түүнийг АНУ-ын 40 хүртэлх насны хамгийн чинээлэг бизнес эрхлэгчдийн жагсаалтын 34 дүгээрт эрэмбэлсэн байна. Тухайн үед жүжигчний хөрөнгийг 200 сая ам.доллараар үнэлж байжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу