18.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Senzu дэлхийн шилдэг тоглогчоор тодорч, The MongolZ багийн нэр хүндийг ахиуллаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Дэлхийд нэр хүндтэй HLTV болон Thunderpick платформууд хамтран өнгөрсөн сарын шилдэг CS тоглогчийг олон нийтийн санал хураалтаар тодрууллаа. Энэхүү нэр хүндтэй шагналд дөрвөн шилдэг тоглогч — “Vitality”-ийн ZywOo, “Spirit”-ийн donk, “Vitality”-ийн ropz, Монголын “The MongolZ” багийн од Senzu нар нэр дэвшсэн бөгөөд M.Азбаяр буюу Senzu нийт саналын дийлэнхийг авч, дэлхийн шилдгээр тодорсон юм.

“The MongolZ” багийн хувьд өнгөрсөн сард болсон BLAST.tv Austin Major тэмцээнд гайхамшигтай тоглолт үзүүлж, финалд хүрсэн нь тус шагналд голлох үүрэг гүйцэтгэсэн. Хэдийгээр “Vitality”-д ялагдсан ч, Senzu-гийн тоглолтын статистик үнэхээр өндөр байсан. Тэрээр “G2” багийн эсрэг Dust2 мап дээр 56 “килл” хийж, нэмэлт цагтай тоглолтын шинэ рекордыг тогтоож, бас үндсэн цагт хийсэн 36 “килл” нь мөн тэмцээний түүхэнд үлдсэн.

Senzu-ийн ийм түвшний амжилтад хүрэхэд багийн ар тал, түүний дотор 1xBet Mongolia-ийн дэмжлэг чухал нөлөө үзүүлсэн. Tэд нь “The MongolZ” багийн албан ёсны ивээн тэтгэгч бөгөөд Монголын кибер спортын салбарт идэвхтэй хөрөнгө оруулалт хийдэг томоохон брэндүүдийн нэг юм. 1xBet тоглоом болон урамшууллын систем нь залуу тоглогчдын чадавхыг нээхэд бодитой оролцоо үзүүлж байгаа юм.

Ирэх долдугаар сарын 23-нд эхлэх IEM Cologne 2025 тэмцээнд “The MongolZ” оролцох бөгөөд Senzu дэлхийн шилдэг тоглогчийн хувиар дахин гайхуулах төлөвтэй байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here