Абэ Үта тэргүүтэй Японы хүчирхэг жүдочид Улаанбаатарын Их Дуулгад зодоглоно

Улаанбаатар Их Дуулга олимпын онооны шинэ мөчлөгийг эхлүүлнэ

Жүдогийн Улаанбаатар Их Дуулга тэмцээн ирэх зургаадугаар сарын 19-21-ний хооронд зохион байгуулагдана. Тус тэмцээнээс 2028 оны олимпын эрхийн оноо олгож эхлэх тул дэлхийн жүдогийн шилдэг багууд бүрэлдэхүүнээ зарлаж эхэлжээ.

Энэ хүрээнд Японы жүдогийн холбоо өчигдөр Улаанбаатарын Их Дуулгад оролцох багийн бүрэлдэхүүнээ албан ёсоор танилцуулсан байна.

Японы багийг олимпын аваргууд удирдана

Японы эрэгтэй багийн ахлагчаар олимпын аварга, дэлхийн хошой аварга Кэйжи Сүзүки ажиллахаар болжээ.

Харин эмэгтэй багийн ахлагчаар олимпын алт, мөнгөн медальт Маки Цүкада сонгогдсон байна. Ийнхүү Японы баг Улаанбаатарт туршлагатай дасгалжуулагчдын удирдлага дор хүчтэй бүрэлдэхүүнтэй ирэхээр боллоо.

Эрэгтэй багийн бүрэлдэхүүн

Японы эрэгтэй шигшээ дараах жүдочдыг Улаанбаатарын Их Дуулгад илгээхээр зарлажээ.

  1. 60 кг: Рюүки Нагаяма
  2. 66 кг: Такеши Такеока
  3. 73 кг: Рюүга Танака
  4. 81 кг: Юүхэй Оино
  5. 90 кг: Санширо Мүрао
  6. -100 кг: Рётаро Масүчи
  7. +100 кг: Канта Накано

Эмэгтэй багийн бүрэлдэхүүн

Эмэгтэйчүүдийн багт олимп, дэлхийн түвшинд нэрээ гаргасан тамирчид багтсан байна. Тэдний дунд 52 кг-ын жингийн од Үта Абэ багтсан нь тэмцээний гол анхаарал татах үйл явдлын нэг болох төлөвтэй.

Японы эмэгтэй багийн бүрэлдэхүүн:

  1. 48 кг: Вакано Кога
  2. 52 кг: Үта Абэ
  3. 57 кг: Акари Омори
  4. 63 кг: Харүка Кажо
  5. 70 кг: Шихо Танака
  6. 78 кг: Икэда Күренай
  7. +78 кг: Мао Араи

Улаанбаатарын дэвжээ дэлхийн шилдгүүдийг хүлээн авна

2028 оны олимпын оноо олгох мөчлөг эхлэхтэй холбоотойгоор энэ удаагийн Улаанбаатар Их Дуулга тамирчдын хувьд онцгой ач холбогдолтой тэмцээн болно.

Абэ Үта тэргүүтэй Японы хүчирхэг бүрэлдэхүүн оролцох нь тэмцээний өрсөлдөөнийг улам ширүүсгэж, Монголын жүдог сонирхогчдын анхаарлыг татах нь гарцаагүй.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу