Францад Шамонда вирусийн халдвараар хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдэв

Франц улсад Шамонда вирусийн халдвартай холбоотой хүний нас баралтын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Францын эрх баригчидтай хамтран тухайн тохиолдлыг судалж байгаа аж.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус халдвар хүнээс хэрхэн илэрсэн, ямар замаар дамжсан байж болохыг нарийвчлан тогтоох шаардлагатайг онцолсон байна.

Өмнө нь голчлон амьтнаас илэрч байжээ

Шамонда вирус өмнө нь амьтдад илэрдэг вирус гэж тооцогдож байсан бөгөөд хүний халдварын эх үүсвэр, дамжих боломжит зам болон хүн амын эрүүл мэндэд учруулж болох эрсдэлийг тодорхойлохын тулд нэмэлт мэдээлэл цуглуулж байгаа аж.

ДЭМБ-ын мэдээлснээр уг вирус үхэр, хонь, ямаа, адуу зэрэг амьтдад халдварладаг.

Хүний халдвар ямар замаар үүссэнийг одоогоор эцэслэн тогтоогоогүй байна. Гэхдээ шавжид хазуулах, халдвартай амьтны мах, сүү болон сүүн бүтээгдэхүүнтэй холбоотой байж болох хувилбаруудыг судалж байгаа гэж мэдээлжээ.

Нас барсан өвчтөн дархлаа сул байсан нь халдвар авах болон өвчин хүнд хэлбэрээр явагдахад нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байна. Мөн тухайн хүн Шамонда вирусийн голомт бүртгэгдсэн бүс нутагт амьдарч байжээ.

Францын эрх баригчид эрсдэлийг бага гэж үнэлэв

Францын холбогдох байгууллагууд одоогийн мэдээллээр Шамонда вирусийн халдвар нийт хүн амын эрүүл мэндэд өндөр эрсдэл учруулж байгаа шинж тэмдэг байхгүй гэж мэдэгдсэн байна.

Гэсэн ч хүний халдварын эх үүсвэр, дамжих боломж болон өвчний явцыг тогтоох судалгаа үргэлжилж байгаа бөгөөд ДЭМБ Францын эрх баригчидтай хамтран нөхцөл байдлыг ажиглаж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу