Далай лам Нобелийн энх тайвны шагналт Наванетхем Пиллэйд тусгай захидал илгээжээ

2026 оны Нобелийн энх тайвны шагналыг Өмнөд Африкийн хуульч Наванетхем Нави Пиллэй хүртсэнтэй холбогдуулан Дээрхийн Гэгээнтэн Далай лам түүнд баяр хүргэж, захидал илгээжээ.

Пиллэй олон жилийн турш хүний эрхийн хамгаалал, дайн, цэргийн болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажилласан нэгэн юм. Тэрээр НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар, Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр ажиллаж байжээ.

Түүний хүний эрхийг хамгаалах олон жилийн үйл ажиллагааг үнэлэн 2026 оны Нобелийн энх тайвны шагнал олгосон байна.

Далай лам Пиллэйн хүний эрхийн төлөөх үйл ажиллагааг онцлов

Далай лам баярын захидалдаа Пиллэй бүхий л амьдралаа дэлхий дахинд гарч буй хүний эрхийн зөрчилтэй тэмцэхэд зориулсныг онцолжээ.

Тэрбээр захидалдаа:

“Та бүхий л амьдралаа дэлхий дахинд гарч байгаа хүний эрхийн зөрчлийн эсрэг тэмцэхэд зориулсан. Хүний эрхийг хүндлэн дээдэлдэг, Шүүх, хэвлэл мэдээлэл нь чөлөөтэй байдаг улс орон л ард түмэндээ үйлчилж, аз жаргалтай байлгадаг гэж би үргэлж үздэг байсан. Хууль ёсгүй газарт шударга бус байдал ноёлдог тавилантай. Түвд хүний хувьд таныг НҮБ-ын Хүний эрхийн комиссар байхдаа Хятад улсад хандан, Түвдэд байгаа асуудлын цаад гүнзгий шалтгаанд анхаарлаа хандуулахыг уриалж байсанд тань их талархаж явдаг.

Танийг Нобелийн шагналтнуудын гэр бүлд тавтай морилохыг хүсье. Цаашдаа ч та энх тайвны төлөө тэмцэж, сайн сайхан дэлхий ертөнц цогцлооход хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Далай лам” гэжээ.

Ийнхүү Далай лам Пиллэйн олон жилийн хүний эрхийн үйл ажиллагааг өндрөөр үнэлж, Нобелийн энх тайвны шагнал хүртсэнд нь баяр хүргэн, цаашид ч энх тайван, шударга ёсны төлөө ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу