Эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээний хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо

Хагас шигшээд АНУ–Словак, Канад–Финланд тоглоно

Италид болж буй өвлийн Олимпын наадмын эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээний хагас шигшээ шатанд өрсөлдөх багууд тодорлоо. Хагас шигшээд АНУ-ын шигшээ баг Словакийн багтай, Канадын шигшээ Финландын багтай хүч үзнэ.

Шөвгийн наймын тоглолтуудад АНУ Шведийг нэмэлт цагт 2:1-ээр хожсон бол Словак Германыг 6:2-оор буулган авчээ. Мөн Канад Чехийг нэмэлт цагт 4:3-аар, Финланд Швейцарыг нэмэлт цагт 3:2-оор тус тус ялсан байна.

Тоглолтын хуваарь

Хагас шигшээ тоглолтууд хоёрдугаар сарын 20-нд болно. Хүрэл медалийн төлөөх тоглолт хоёрдугаар сарын 21-нд, финалын тоглолт хоёрдугаар сарын 22-нд зохион байгуулагдана.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу