Реппер Гангаа болон Аминхүслэн нар нэг хүүгийн аав, ээж болсон ч хосын харилцаагаа дуусгаж, өдгөө тус тусын замаар амьдарч байгаа билээ.
Салалтын дараа Гангаа уран бүтээлдээ илүү төвлөрч, дуу хөгжмөө хань болгон ажиллаж байна. Тэрээр энэ сарын 28-нд тоглолтоо хийхээр зэхэж байгаа бөгөөд тайз, уран бүтээлээрээ өөрийн замыг үргэлжлүүлж буй юм.
Харин Аминхүслэн сүүлийн үед өөрийн амьдрал, өөрчлөлт, өдөр тутмын мөчүүдээ цахим хуудсаараа хуваалцах болсон. Тэрээр энэ удаад жингийнхээ зургийг нийтэлж, 49.25 кг болсон гэдгээ харуулсан нь дагагчдынх нь анхаарлыг татжээ. Уг мэдээллийг tac.mn сайт анх олон нийтэд хүргэжээ.
Нэгэн цагт нэг гэр бүл болж, нэг хүүгийн ээж, аав болсон тэд өнөөдөр өөр өөрийн амьдралаа сонгон урагшилж байна. Гангаа дуу хөгжмөөрөө замнаж байгаа бол Мино өөрийн амьдрал, хувийн өөрчлөлт, шинэ хэмнэлдээ анхаарч байгаа бололтой.
Гэсэн ч тэднийг холбож үлдэх хамгийн чухал хүн нь дундаас нь төрсөн хүү нь хэвээр байна. Хосын харилцаа дууссан ч хүүхэд нь аав, ээжийнхээ холбоог хадгалж үлдэх нь гарцаагүй юм.